БОХААБХ-ны дарга, гишүүд ХХААХҮЯ-нд ажиллав
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд (2019.04.23) ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцав. Бүрэлдэхүүнд Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Саранчимэг, А.Сүхбат, С.Жавхлан нар байв.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулга мэдээллийг хийсэн юм. Сайдын танилцуулгын дараа ХХААХҮЯ-ны ЖДҮХБХЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан салбартаа хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар тоо баримттай танилцуулсан юм.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр батлагдсан. Монгол малчин, Малын эмийн үлдэгдлийн хяналт, Мэргэжилтэй ажилтан, Ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрүүдийн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Бусад ажил нь өмнөх сайдуудын ажил, бодлогыг үргэлжлүүлэх энэ асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллаж байгааг гэдгийг тэрээр онцлов.
Мөн гадаад хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, салбарын болоод харьяа байгууллагын эдийн засаг санхүүгийн чадавхыг сайжруулах, тариалалтыг чанартай сайн хийж хураан авах, ТЭДС-аас тариаланчдад олгох боломжтой бүх дэмжлэгийг үзүүлэх, тариалангийн талбайг хашаажуулах, мал сүргээ эрүүлжүүлэх, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих асуудлуудын талаар нэмэлт мэдээллийг салбарын сайд БОХХААБХ-ны гишүүдэд өгсөн.
Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир санал хэлж, байр сууриа илэрхийлэв.