Ч.Хүрэлбаатар: НДС, ЭМДС-гийн хөрөнгийг Төрийн санд төвлөрүүлнэ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр 2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6 хувь байна гэж тооцож байна. Инфляц 8 хувьтай, гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум долларын ашигтай байна гэж харж байгаа. 2020 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэл дээр санхүүжилт хийх боломж, өр, хэрэгжих боломжтой нь уялдуулан 10 их наяд төгрөгийн 19 ажлыг үндсэн чиглэлд багтаахаар боллоо.
2020 оны Төсвийн хүрээний мэдэгдэл дээр тодорхой зардлуудыг оруулсан. Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ. Зарим хууль хэрэгжиж эхэлж буйтай холбогдох санхүүжилтүүдийг шийднэ. 2019 онд хөрөнгө оруулалт хийгдээд 2020 онд ажлуудаа дуусгахаар төлөвлөж байна.
Засгийн газрын өр 2016 оны төгсгөлд ДНБ-ний 78 хувь байсан бол 2018 оны төгсгөл дээр 58.9 хувь болж бууж ирээд байгаа. Сангийн яамны зүгээс арилжааны банкууд дээр байршиж байгаа НД-ын сангийн хөрөнгийг төрийн сан дээрээ байршуулах бодлого баримталж байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
ШУУД ҮЗЭХ: