Г.Өнөрбаяр: Одонтой эхчүүдийн тэтгэмжийг хүүхдийн тооноос нь хамаарч НЭМНЭ

2019 оны 4 сарын 17

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар хэлэлцсэн. Тэгвэл энэ асуудлаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл хийлээ. 

Arslan.mn

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр:

Одонтой ээжүүдийг дэмжих бодлогын хувилбар яригдаж байгаа. Жилд хүн амын өсөлт 1.2 хувь байгаа. Харин ахмад настны өсөлт 6.3 хувьтай. Төрөлтийн насны эмэгтэйчүүд ойрын 10 жилд нэмэх талтай байгаа. Одоо байгаа 218 мянган эхийн тэтгэмж хэвээрээ. Энэ тэтгэмжийг бууруулах ямар ч асуудал яригдаагүй. Харин цаашид үе шаттай нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. 

3 хүүхэдтэй  ээж, дараа дараагийн төрүүлсэн хүүхэд тутамд нь мөнгө нь нэмэгдэж байсан. Энэ бол хүн амын өсөлтийг дэмжих нь төр, засгийн бодлого. 

Одоогийн энэхүү тогтолцооны дагуу 4, 6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас халамжийн тэтгэмж хүртэх эрхтэй байгаа нь хэт өргөн хүрээг хамарч, насан туршид нь олгон хэрэгжүүлж байгаа нь бусад халамжийн хөтөлбөрүүдтэй харьцуулахад сүүлийн жилүүдэд төсөвт ихээхэн хэмжээний ачаалал үүсгэж байна. Нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт олгох нь зүйтэй, мөн насан туршид нь олгодог 20 болон 40 мянган төгрөгийн хэмжээг өсгөж, тухайн хүүхэд 16 нас хүртэл нь олгодог байвал зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Үүнтэй холбоотойгоор иргэд Одонтой ээжүүдэд олгох мөнгийг хасах гэж байна хэмээн хүлээж аван, цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлж буй юм.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
602391
5 эможи

Зочин
2019-04-17 15:39
ХАРАХ ЦАРАЙНЫ ЛУЙВАРЧИН ТӨРХТЭЙ ГИЧИЙ МИНЬ ХЭР ХӨРӨНГӨ ХУРААСАН ЛАЛАР ВЭ ЧИ ӨӨРӨӨ?! ҮХЛИЙН МУУГААР ҮХЭЖ ДАЛДРААРАЙ!!!
keyboard_arrow_up