ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ
2019 оны 4 сарын 03
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ. Д.Дамдинцэрэн нь эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг алба хашиж байсан. ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай юм.
Сануулахад, ШШГЕГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан генерал Ц.Амгаланбаяр 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр тус газрын даргыг дахин томилж буй нь энэ юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
601858
0 эможи
ИРГЭН
2019-04-04 01:11
ЗАХИХАД МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН ГЭГЧИД Л БИТГИЙ УРХИДУУЛААРАЙ.АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ 2-ГҮЙ СЭТГЭЛЭЭР ШУДРАГААР ЗҮТГЭВЭЛ ЦУС НУЛИМАСГҮЙ БАГА МӨНГӨӨР Ч АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БОЛДОГ ЮМ ШҮҮ.БАЯЖИЖ БОЛНО.ГЭХДЭЭ ЦЭВЭР МӨНГӨӨР.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс