Ё.БААТАРБИЛЭГ: Багш нарын оны эхнээс олгох ёстой байсан илүү цагийн хөлсийг НӨХӨЖ ОЛГОНО

2019 оны 4 сарын 03

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж буй асуудлуудын талаар Боловсролын сайд мэдээлэл хийлээ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Багш нар долоо хоногт 40 цаг ажилласан нэмэгдэл хөлсөө авах боломжийг бүрдүүллээ.

Засгийн газраас цалин нэмчихээд илүү цагийн мөнгийг ологохгүй байна гэх зөрүү ойлголтын зөрчил гарсан учраас заслаа. Багш нар нэмэгдсэн цалин дээрээ илүү цагийн хөлсөө аваад явах боломж бүрдлээ. Оны эхнээс олгох ёстой байсан илүү цагийн хөлсийг нөхөж олгоно.

Энэ зардлыг БСШУС-ын сайдын багцад байгаа хөрөнгөөсшийднэ. 

Үүнээс гадна төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, сурагчдаас бүртгэлийн хураамж авахыг хориглож байгаа.. Дэлхийн аль ч өндөр хөгжилтэй орон бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Цэцэрлэгийн сурагчдын дунд багаар өрсөлдөх тэмцээн явуулж болно. 

Өмчийн хэлбэрээс үл хамааран бүх ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг яамнаас зохион байгуулаагүй тэмцээн, олимпиадад оролцуулахгүй.

Маш олон төрлийн тэмцээн олимпиад зохион байгуулж байгаа нь сурагчид болон багшийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601833
3 эможи

Багш
2019-04-05 23:25
Сэлэнгэ аймагт томуу томуу төст өвчин гарснаас болж хөл хорио тогтоосон.Цэцэрлэгийн багш нарын илүү уагийн нэмэгдлийг хасаж олгосон.Цогзолмаа сайдын гаргасан тушаал шийдвэрийг аймгийн БСУГ хэрэгжүүлэхгүй хассан.Илүү цагийн мөнгөө авмаар байна
Багш
2019-04-05 23:25
Сэлэнгэ аймагт томуу томуу төст өвчин гарснаас болж хөл хорио тогтоосон.Цэцэрлэгийн багш нарын илүү уагийн нэмэгдлийг хасаж олгосон.Цогзолмаа сайдын гаргасан тушаал шийдвэрийг аймгийн БСУГ хэрэгжүүлэхгүй хассан.Илүү цагийн мөнгөө авмаар байна
Tsetseg
2019-04-03 19:26
Ядаж 3р ангид орхоор нь олимпиад авч баймаар юм одоо бол 1.2р ангийн хүүхэд арай л балчир бна
UNEN
2019-04-03 17:37
ЗАРИМ ЭРТНЭЭС ХҮНИЙ ХҮҮХДЭЭР БИЗНЕС ХИЙЖ МӨНГӨ ОЛООД СУРСАН ГАРУУД ОЛИМПИАДЫГ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ДЭМЖИЖ БАЙГАА ЮМ АНГИ НИЙТЭЭР НЬ СУРГАХ ХЭРЭГТЭЙ
DGM
2019-04-03 17:35
ХҮҮХДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛГҮЙ АНГИ НИЙТЭЭР НЬ ОЛИМПИАД УРАЛДААНД БЭЛТГЭДЭГ ТҮҮНЭЭС ХЭД НЬ АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН ГЭДГЭЭР НЬ ДҮГНЭДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАГШ НАРЫН ЁС ЗҮЙД АНХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ БАГШ НАР СУРАГЧДААР БИЗНИЕС ХИЙЖ БАЙНА НОМ, СОНИН ШАХАЖ ЗАРНА МХЕГ МЭДСЭН Ч МЭДЭЭГҮЙ ДҮР ЭСГЭДЭГ ИЙМД ХАМТРАГЧ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХ АРГА БАЙХГҮЙ
Zuv demjij bn
2019-04-03 14:35
Zuv demjij bn
Ахмад
2019-04-03 13:13
Ахмадаа бага ангид ярьж байна. Ер нь уралдуулна гэдэг чинь багаасаа нэг л их өрсөлдсөн хүмүүс гол нь өөрийгөө ялах гэж том чадвар байна. Сайд маш зөв шийд гаргалаа.
Ахмад
2019-04-03 13:04
Олимпиад тэмцээн чинь хүүхэд боловсороход өргөн цар хүрээнд сэтгэхэд түлхүү болно шүүдээ . сурах бичгийн хүрээнээс гарч сэтгэдэг болно шүү дээ ,байнга уралдпаан ,олимпиад зохиож байх нь зөв шийдэл шүү та минь
Ахмад
2019-04-03 13:04
Олимпиад тэмцээн чинь хүүхэд боловсороход өргөн цар хүрээнд сэтгэхэд түлхүү болно шүүдээ . сурах бичгийн хүрээнээс гарч сэтгэдэг болно шүү дээ ,байнга уралдпаан ,олимпиад зохиож байх нь зөв шийдэл шүү та минь
keyboard_arrow_up