Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 08:00 цагт хуралдахаар товлогджээ. Засгийн газрын хуралдааны танхимд болох тус хуралдаанаар Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, шинэчлэн олгох зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.
Мөн Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2018 оны жилийн эцсийн дүн, Нийгмийн халамжийн сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон “Тавантолгой түлш” ХХК-ийн түүхий эдийн тээвэрлэлт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн талаар хариуцсан сайдууд танилцуулга хийхээр төлөвлөжээ.
Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулъя.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1 |
“Зөвшөөрлийн тухай”, “Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай” хуулийн төслүүдийн тухай |
Л.Оюун-Эрдэнэ |
2 |
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм/ |
Л.Оюун-Эрдэнэ |
3 |
Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай |
Н.Цэрэнбат |
4 |
Монгол Улс, Беларусь Улс хоорондын гэрээний төслийн тухай |
Д.Цогтбаатар |
5 |
Хөрөнгө гаргах тухай |
Д.Цогтбаатар |
6 |
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай |
Ц.Нямдорж |
7 |
Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай |
Ц.Нямдорж |
8 |
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах тухай |
С.Чинзориг |
9 |
Хөрөнгө гаргах тухай* |
Ё.Баатарбилэг |
10 |
Журамд нэмэлт оруулах тухай |
Ё.Баатарбилэг |
11 |
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай* |
Д.Сумъяабазар |
12 |
Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, шинэчлэн олгох тухай* |
Ч.Улаан |
13 |
Бусад асуудал* |
У.Хүрэлсүх |
Танилцуулах асуудал |
||
14 |
Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2018 оны жилийн эцсийн дүнгийн талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
15 |
Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
16 |
Сангийн сайдын гадаад томилолтын талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
17 |
Нийгмийн халамжийн сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар |
С.Чинзориг |
18 |
2019 оны улсын төсөвт хөрөнгө нь батлагдаагүй, 2008-2016 онд барилга угсралтын ажил нь эхэлсэн төсөл, арга хэмжээний талаар |
Ё.Баатарбилэг |
19 |
“Тавантолгой түлш” ХХК-ийн түүхий эдийн тээвэрлэлтийн талаар* |
Б.Энх-Амгалан |
20 |
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн талаар* |
Б.Энх-Амгалан Д.Сумъяабазар |
21 |
Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн талаар* |
Д.Сумъяабазар |