Хөшигийн хөндийн хурдны замын хучилтын ажил бүрэн дуусчээ

2019 оны 3 сарын 28

Хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд 2011 оны зургаадугаар сарын 16-ны өдөр нийт 500 сая ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан.

Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам” барих төсөл хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн билээ.

Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны авто зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 метр, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн байх юм.

Төслийн хүрээнд 32.2 км асфальтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт 6 ширхэг гүүр, 20 ширхэг нүхэн гарц  (явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай), 28 ширхэг дугуй хоолой баригдана.   

2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 96.19%-тай байна. Үүнээс: Талбай дээр хөрс хуулалт, далангийн дүүргэлт, хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан суурийн ажил, цементээр бэхжүүлсэн суурийн ажил, харлуулсан дайрга, хучилтын ажил, гүүрийн ажил 100% хийгджээ. Хиймэл байгууламжийн ажил 99.97%, туузан хашлага 90.6%-тай байгаа тухай Зам тээврийн, хөгжлийн яамнаас мэдээллээ.

Хурдны замыг энэ онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаагаа холбогдох албаны хүмүүс хэлж байсан юм.

 

  • Барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр Зам, тээврийн яам болон БНХАУ-ын Чайна Тиэсижу Сивил Инженеринг Групп компанийн хооронд байгуулжээ. Харин туслан гүйцэтгэгчээр дотоодын “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК ажиллаж байгаа юм.
  • Барилгын ажлын Зөвлөх  үйлчилгээний гэрээг  2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” компанийн хооронд байгуулсан бөгөөд туслан гүйцэтгэгчээр “Эс Ар Пи” ХХК ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: ЗТХЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601631
0 эможи

Зочин
2019-03-30 23:45
Үгүй байлгүй дээ,замын гэрэлтүүлэгүй хурдны зам гэж ,ямар хот хоорондын зам биш, 32-хон км төв нисэх буудал шүү дээ
mendee
2019-03-28 22:13
ajiglaad baihad zamiin gereltuuleg ogt baihgui haragdsan hiihdeh yum boluu todruulaach
keyboard_arrow_up