2018 оны Үндсэн чиглэлийн биелэлт 76.7 хувьтай гарчээ
2019 оны 3 сарын 27
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
- Макро эдийн засгийн бодлого 81.5 хувь
- Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62.0 хувь
- Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 68.3 хувь
- Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 82.2 хувь
- Засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 87.7 хувьтай гарчээ.
2018 оны эхний хагас жилтэй харьцуулахад Үндсэн чиглэлийн хэрэгжилт оны эцэст 25.8 хувиар өссөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
601561
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс