ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дорнод аймагт ажиллаж байна
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле өнөөдөр Дорнод аймагт ажиллаж "Малчдын зөвлөгөөн-2019" оролцлоо. Тэрээр Төрөөс Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Төрөөс Малчдын талаарх баримтлах бодлого, Ноолуур болон Үйлдвэржилт 21:100, “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, Мах сүүний анхдугаар аян, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн талаар мэдээлэл хийж, малчдын санаа бодлыг сонссон юм.
Малчдаас бэлчээрийг зохистой ашиглах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, худаг гаргах засварлах, малын түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ чанар, мах бэлтгэл, нийлүүлэлтийн асуудлыг хөндөж байсан юм. Дорнод аймаг 5094 малчинтай. Энэхүү зөвлөгөөнд 450 гаруй малчид оролцож байна. Хамгийн ахмад нь эмэгтэй малчин 76 настай Дорнод аймгийн Баянтүмэн сумын Цагаандэрс багийн малчин Р.Гомбо гуай, хамгийн залуу малчин нь 23 настай Баяндун сумын Яргай багийн малчин Н.Баярцэнгэл байлаа.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дорнод аймагт ажиллах үеэрээ Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг хүлээн авч уулзсан юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ
|