ФОТО: Барилгын салбарт 100 мянга гаруй хүн ажиллаж, жилдээ 13 мянган ажилтанаар хүч сэлбэж байна

2019 оны 3 сарын 25

Arslan.mn

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019” Төрийн ордонд "Барилга байгууламжийн норм, нормативын хэрэгжилтийг шинэ шатанд гаргая" уриан дор эхэллээ. Уг зөвлөгөөнд төр болон хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын  600 гаруй төлөөлөл оролцож, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр зэрэг өргөн сэдвийн хүрээнд зөвлөлдөж байна. 

Arslan.mn

Барилга хот байгууллатын дэд сайд Б.Мөнхбаатар: 

Arslan.mnБарилга, хот байгуулалтын яам жил бүр салбарынхаа үйл ажиллагааг дүгнэж, төрийн бус байгууллага, ААН, мэргэжилтнүүдийн саналыг хүлээн авч, сонсож цаашид хийх ажлаа төлөвлөн, хэлэлцэн шийдвэрлэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Барилга, байгууламжийн норм, нормативын хэрэгжилтийг шинэ шатанд гаргая” уриан дор зохион байгуулж байна.

Манай яам “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Хот байгуулалтын тухай, Газрын тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Газрын төлбөрийн тухай, Геодези, зурагзүйн тухай хуулиудыг шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгасан байгаа. 2018 оны хувьд их бүтээн байгуулалтын жил байсан бол  2019 онд 1.4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжих бөгөөд Барилгын салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно. Барилгын салбарын хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгохын зэрэгцээ  батлагдсан норм, нормативын хэрэгжилтийг хангаж, мөрдүүлэх тал дээр илүү анхаарч ажиллах болно. 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: 

Arslan.mnНийслэл хотын барилга байгууламжийн бат бэх найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулж, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх үнэлгээг 2011 оноос эхлэн хийж байна.
Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан нийтийн зориулалттай 1937 барилга байгууламжид үзлэг, тооллого явуулж, эдгээрээс 658 барилгын хийц бүтээцийн бат бэх, найдваржилтыг судалгаагаар тогтоож, мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулсан.  Үүний үр дүнд газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг буулгаж, шинээр барих, ашиглах боломжтой барилгын судалгааг гаргах, бүртгэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллалаа. 
2000 оноос өмнө баригдсан нийтийн зориулалттай  орон сууцны 1413 барилгаас 2011-2017 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар 619 барилгад бат бэх, найдваржилтын сорил туршилтын судалгаа хийж мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулсан байна. Паспортжуулалтаар газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагаа явагдаж байна. Нийслэлийн  Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргийн 145 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан.
Эдгээр 145 барилгыг 51 багц болгон төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг 2015-2019 онд удаа дараа зарласнаар 26 багцын 77 барилгад төсөл хэрэгжүүлэгч шалгарч, одоогийн байдлаар 531 айлын 27 орон сууцыг буулган 823 айлын 8 орон сууц ашиглалтад оруулж, 215 айлын 774 иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр хангагдсан байна. Энэ мэт олон ажлыг нийслэлийн зүгээс үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллах болно. 

Барилга хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа: 

Arslan.mnМонгол Улсын эдийн засаг сэргэж байгаагийн тод жишээ болж барилгын салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх болон шинээр эхлүүлэх ажлууд амжилттай хэрэгжин, бизнес эрхлэгчид болон барилгачид, инженер техникийн ажилтнууд байнгын ажилтай, орлоготой байх боломж нэмэгдсэн жил боллоо. Барилгын хөгжлийн төвийн хувьд салбарынхаа дээрх асуудлуудад анхаарал хандуулж, холбогдох ажлуудыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал өнгөрөгч 2018 онд улсын хэмжээнд нийт 422 төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж захиалагчийн техник хяналт тавин ажиллалаа. Үүнээс 203 төсөл арга хэмжээг бүрэн дуусгаж, барилга байгууламж, их засвар, инженерийн шугам сүлжээний ажлыг эцэслэн, байнгын ашиглалтад оруулсан. 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар хэрэгжих он дамжин үргэлжлэх болон шинээр эхлүүлэх нийт 465 төсөл арга хэмжээ төлөвлөгдөөд байна. Эдгээр төсөл арга хэмжээг БХБЯ, БСШУСЯ, ЭМЯ, ЗТХЯ, ХНХЯ, Үндэсний хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг захиалагч талуудтай хамтран хэрэгжүүлж, захиалагчийн техникийн хяналт тавин ажиллана. Норм дүрэм журмуудыг боловсруулах, шинэчлэх ажлын хүрээнд 2018 онд төлөвлөгөөнд тусгагдсан 108 ажлаас 45 норм дүрэм батлуулаад байна. Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг цахимжуулах ажлыг зохион байгуулж e.norm.gov.mn сайтыг ашиглалтад оруулан 2018 оны байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийт 392 норматив баримт бичгийг тус сайтад цахим хэлбэрээр байршууллаа. Манай төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори 2018 онд стандарт хэмжил зүйн газраар гурав дахь удаагаа итгэмжлэгдэж, 2017 онд 11386 дээж, 2018 онд 16892 дээж, 2019 он гарснаас хойш 1200 гаруй дээжид шинжилгээ хийж, дүгнэлт гаргаад байна. Бүтээн байгуулалтыг өрнүүлэх ажлын үндэс суурь болох зураг төслийн баримт бичгээс эхлээд барилга байгууламжийг бүрэн дуусгаж байнгын ашиглалтад оруулах хүртэлх бүх шатны ажилд оролцогч талууд болон, нийт барилгачид та бүхэнд ажлын амжилт хүсье. 

Arslan.mn

Барилгын салбарт нийт 100 мянга гаруй хүн ажиллаж байгаагаас 78,6 мянга нь барилга угсралт, 14 мянга нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж буй бөгөөд жил бүр 13 мянга орчим суралцагч, мэргэжилтэй ажилтанаар хүч сэлбэж байгаа аж. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601420
0 эможи

keyboard_arrow_up