”Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” компанийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болголоо
2019 оны 3 сарын 21
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгон өөрчилж, дүрмийг нь баталжээ. Ингэснээр үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах юм байна.
Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталжээ.
Дээрх газруудад бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай эсэхийг судлах Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
601349
1 эможи
Зочин
2019-03-23 04:50
За даа 100% төрийн өмчид үйлдвэр болоход тийм ч үр дүнтэй арга биш дээ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс