ЗГ: Хотын даргыг хоёр орлогчтой, Тамгын газрыг нь 129 хүртэл ажилтантай байна

2019 оны 3 сарын 21

Гэрэл зургийг MPA.MN

- Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр -

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна. 

Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, хоёрыг нэмж 34 агентлагтай байхаар тогтлоо.

Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулна.

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тоог 129 хүртэл
  • Захирагчийн ажлын албыг 55 хүртэл
  • БЗД, СХД тус бүрт 68 хүртэл, БГД, СБД, ХУД, Чингэлтэй дүүрэгт тус бүр 59 хүртэл
  • Багануур, Налайх дүүрэгт тус бүр 39 хүртэл /Захирагчийн ажлын албатай/
  • Багахангай дүүрэгт 25 /нормативаар ажиллах орон тоо орохгүй/ хүртэл байхаар тогтоов.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
601343
3 эможи

Зочин
2019-03-24 15:36
Хэтэрхий нүсэр аппартанд хийх ажилгүй баахан хүн суух нь ээ
Намсрайжав
2019-03-22 09:46
Тамгын газрын ажиллагсад дэндүү олон юм Юу хийж өдөр цагийг өнгөрөөдөг байнаа?
Otgoo
2019-03-21 18:31
Hedhen sariin nastai darga naraar ed nar yaanaa. Udirdlaga shineer tomiloh gesen l neg helber gedeg ni oilgomjtoi baina shuudee. Udahgui shine darga nar garch ireh ni l dee
keyboard_arrow_up