“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019“ энэ сарын 25-нд болно
Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг юм. Энэ жилийн "БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2019" үйл ажиллагаа гуравдугаар сарын 25-ны Даваа гаригт Төрийн ордны Их танхимд болно.
Төрийн болон барилга, нийтийн аж ахуйн салбарын төрийн бус байгууллага, төв, орон нутгийн аж ахуйн нэгж, инженер техникийн ажилчдын 600 гаруй төлөөлөл оролцох уг зөвлөгөөнөөр Барилгын салбарт баримтлаж буй бодлого, хөгжлийн чиг хандлага, салбарын хөрөнгө оруулалт, мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр болоод барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, хяналт зэрэг өргөн хүрээнд цогц асуудлыг хэлэлцэх юм.
"Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019” арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
"Улаанбаатар барилга-2019"
/Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэн/ гуравдугаар сарын 15-наас 18-ны хооронд "Мишээл экспо" Олон улсын үзэсгэлэн худалдааны төвд болно.
Орон сууц, хот тохижилт, барилгын материалын үзэсгэлэн
Гуравдугаар сарын 15-наас 25-ны хооронд "Мишээл экспо" Олон улсын үзэсгэлэн худалдааны төвд болно.
"Нийтийн аж ахуйн салбар зөвлөгөөн"
Гуравдугаар сарын 27-ны өдрийн 09.00 цагт "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-т болно.
"Хот байгуулалт, газрын харилцааны салбар зөвлөгөөн"
Гуравдугаар сарын 28-нд "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-т болно.
"Шинэ техник технологийн танилцуулах сургалт"
"Мишээл экспо" Олон улсын үзэсгэлэн худалдааны төвд болно
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний VII-р зөвлөгөөн"
Дөрөвдүгээр сарын 1-ны өдөр Corporate convention centre болно
Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдах дээрх арга хэмжээнд салбарын Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.