ТАНИЛЦ: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхүүд

2019 оны 3 сарын 11

ШУУД: “Эрдэнэт“ үйлдвэрт зургаан сарын хугацаатай ОНЦ БАЙДАЛ тогтоохоор болжээ Arslan.mn

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгуулж ажиллахаар боллоо. Тус зөвлөлийн анхны уулзалт болж зорилго, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргээ тодорхойлж, санал бодлоо солилцлоо.    

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Өнгөрсөн 25 жилээ бид дүгнэх цаг болсон. Монгол улс хөгжлийн оновчтой хөтөлбөр, тодорхой төлөвлөлтгүй явж ирсэн нь улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гээд бараг бүх салбарт ахиц, үр дүн гаралгүй өнөөдрийг хүрсэн гол шалтгаан юм. Гэхдээ огт байхгүй юу гэвэл 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл нийт 567, үүнээс өнөөдөр хүчинтэй байгаа 203 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичиг нэртэй маш их цаасыг “үйлдвэрлэсэн” байдаг.

Гол нь хэрэгжилт хангалтгүй, хоорондоо уялдаа холбоогүй, тооцоо судалгаа муутай, эсвэл засгийн эрх авсан улстөрийн хүчин нь өмнөхбодлогоо үгүйсгэдэг гажуудал өнгөрсөн 25 жил үргэлжилсэнтэй холбоотой. Одоо бид энэ алдааг засах ёстой, давтах ёсгүй. Засгийн газар цаашдын 25 жилийн хөгжлийн хөтөлбөрөө шинэ үеийн шилдэг төлөөллүүдтэй хэрэгжүүлэхийг зорьж байна. Бидний боловсруулах хөтөлбөр бол одоо байгаа шиг хүслийн жагсаалт биш, харин хэвтээ загвараар хаана, хэн, хэзээ, юуг, яаж хийх нь маш тодорхой тооцоо судалгаан дээр суурилсан байх ёстойг онцолмоор байна.” хэмээн уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн юм.

ЗГХЭГ-ын даргын Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөлд дотоод,  гадаадын нэр хүндтэй, томоохон их, дээд сургуулиудыг төгссөн, салбар салбартаа мэргэжлээрээ амжилттай ажиллаж, сурч байгаа чадварлаг, залуу мэргэжилтэн, судлаачид ажиллах юм.

ЗӨВЛӨХҮҮДИЙН ЗӨВЛӨЛ:  

Эх сурвалж: zasag.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
3
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
601017
25 эможи

Отгоо
2019-03-12 08:53
Эрдэмтэн мэргэдээсээ зөвлөхөөр авч болохгүй байсан уу. Ялангуяа уул уурхай газар тариалан мал аж ахуй дээрээ. Өвгөд маш их зүйлээр туслахсан гээд сэтгэлээ чилээгээд сууж байгаа шүү дээ сайдаа.
Zochin
2019-03-11 23:15
Ed nart hel- medleg baigaa harin CHADBAR- TYRSHLAGA. Hir zereg boldoo het
Монгол
2019-03-11 22:11
Сургуулийн нэр барьсан сургууль л төгссөн болхоос амьдрал мэдэхгүй хүмүүс байна. Хэт бүүр ахмадууд бас димий. Сургуулиа ч төгссөн амьдрал ч мэдэх 40-45 насны үеийнхэн байгаа даа. Ялангуяа орчин үёийн сүпэр технологи болох IT суурьтай бол бүүр зүгээр, санал юм шүү.
Ахмад
2019-03-11 20:35
ЗГХЭГ-ын дарга ,Монгол улсын сайд Оюунэрдэнэ сайдын томилсон орон тооны бус зөвлөаүүдэд баяр хүргэе .маш зүйтэй одоо монгол улс хойч ирээдүйгээ бодсон бодсон бодлого маш чухал болоод байна ,залуу боловсон хүчнээ сургаж боловсруулж бэлтгэх нь туйлын зөв мэдэхгүй чадахгүй ,дадлага туршлагаггүй гэсээр хэдэн зууныг өнгөрөөх вэ та минь
Tuul
2019-03-11 18:29
Geologi uul uurhai said baisan Hurts Guai Amgalan guai zereg ahmadiig zovlohoor av ih tus bolno shuu
kub
2019-03-11 17:31
tulaand orj uzeegui khumuus bainadaa, khudaldaa khugjil tulaand orj uzeegui khumuus deer suurilaad odoo iim baidald orj bainadaa ... amidral bolon mongolyn orchintoi medlegee kholboson khumuus baikh ni chukhal baisan bolov uu
keyboard_arrow_up