ШУУД: “Эрдэнэт“ үйлдвэрт зургаан сарын хугацаатай ОНЦ БАЙДАЛ тогтоохоор болжээ

2019 оны 3 сарын 06

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлж, одоо үргэлжилж байна.

Arslan.mn

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 

 “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргасан.

Ингэснээр тус үйлдвэрийн үйл явдал доголдохгүй, шаардлагатай шалгалт хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хийж байгаа.

Энэ мэдээллийн дараа "Эрдэнэт" үйлдвэр рүү хөдөлнө.

"Эрдэнэт" үйлдвэрт үүссэн асуудал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ажиглагддаг мөнгө угаалтын хэлбэр. Аливаа асуудлыг эцэслэж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг.

Шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын хэрэгт оролцсон, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн Засгийн газраас АТГ, ШЕЗ-д хандахаар болсон.

Өчигдрийн үйл явдалтай холбоотойгоор нэр бүхий улстөрчид, өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хууль хяналтын байгууллага руу хандаж, шалгалтын явцад нөлөөлөхийг оролдож байгаа. Цаашид энэ үйлдэл давтагдвал нэрийг нь зарлана" гэлээ. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт:

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.       

Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2.       

Засгийн газар хоорондын загвар хэлэлцээрийн төслийн тухай

Д.ЦОГТБААТАР

3.       

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Д.ЦОГТБААТАР

4.       

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Д.ЦОГТБААТАР

5.       

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

С.ЧИНЗОРИГ

6.       

Сурах бичгийн талаар авах арга хэмжээний тухай

Ё.БААТАРБИЛЭГ

Танилцуулах асуудал

7.          

Концессын тухай хуулийн хэрэгжилтийн явцад дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний талаар

Ө.ЭНХТҮВШИН

8.          

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай

Ө.ЭНХТҮВШИН

9.          

2018 онд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлангийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

10.    

Үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийн хүрээнд сансрын холбооны хиймэл дагуул хөөргөж ашиглах чиглэлээр хийсэн ажлын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

11.    

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

12.    

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

13.    

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600868
1 эможи

Зочин
2019-03-06 12:06
УИХ-Хөдлөхгүй байсаныг бүгэд мэдэнэ ,төрд авч байвал шовуу байнуу хамаа алга,хугцаа 1жил байсанч болоно
Иргэн
2019-03-06 11:27
Юун урт хугацаа вэ?! Наад арга хэмжээ чинь нэг их шаардлагагүйшдээ?! Ажилтан, ажилчидад нь л ихээхэн дарамттай байдаг юмдаа?! Үүнийг та нарт мэдэх анзаарах хүн бол байхгүйшдээ?! Эрдэнэтмйн 49%-ийг төрд албан ёсоор авах нь зөв боловч Худлаа шоудахаа боль?! УИХ аль эрт шийдвэрээ гаргачихсаншдээ?! Ажлаа даруухан хийцгээ?!
Иргэн
2019-03-06 11:26

keyboard_arrow_up