Орон нутагт гэмтлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна

2019 оны 2 сарын 28

“Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” үйл ажиллагааны нээлт Өвөрхангай аймгийн ард Аюушийн төв талбайд эхэллээ. Нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаныхан оролцож байна.

Тус төслийг Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ санаачилан Эрүүл мэндийн яам болон Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.Орон нутгийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж сайн туршлага, шинэ инновацийг орон нутгийн эмчилгээнд нэвтрүүлж сургалт арга зүйгээр хангаж ажиллах зорилготой уг төслийг хэд хэдэн үндэслэл шалтгаанаар орон нутагт хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, ГССҮТ-д үйлчлүүлж буй орон нутгийн иргэдээс Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн харьяа аймгуудын үйлчлүүлэгчид эхний гурван байрт багтдаг байна.

Image may contain: one or more people

Төслийг үр дүн эхнээсээ гарч байна. БОЭТ-ийн гэмтэл согогын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж гэмтлийг цаг алдалгүй оношлож, эмчлэх боломжтой болж, хэд хэдэн хүнд өвдөгний үeний мэс заслыг амжилттай хийжээ.
Үүний үр дүнд бүсийн оношлогоо эмчилгээний төвийн өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна ГССҮТ-ийн эмчилгээ үйлчилгээг, бүсийн оношлогоо эмчилгээний төвд нэвтрүүлж иргэдэд үйлчилгээг ойртуулахаас гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүд ажлын байран дээрээ хөгжих боломж бүрдэх юм байна.

Image may contain: textImage may contain: text

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600678
1 эможи

keyboard_arrow_up