ЗГ: Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. ЗГХЭГ-аас 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр дараалал гаргажээ.
Тухайлбал, олны анхаарлын төвд байгаа Тусгай сангуудад илэрсэн зөрчлийн талаар өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж энэ шалгалтын дүнг танилцуулсан юм. Шалгалтын явцад нэг ААН гурван сангаас зэрэг зээл авсан, хоёр сангаас зэрэг зээл авсан 319 ААН илэрсэн тухай зарласан.
Өнөөдрийн хуралдаанаар тусгай сангуудад авах арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна.
Засгийн газрын 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1. |
Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
2. |
Хөрөнгө гаргах тухай* |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
3. |
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай |
Н.ЦЭРЭНБАТ |
4. |
Мөнгөн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай |
Н.ЭНХБОЛД |
5. |
Журам батлах тухай |
Н.ЭНХБОЛД |
6. |
Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний төсөл |
Д.ЦОГТБААТАР |
7. |
Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай |
Ч.ХҮРЭЛБААТАР |
8. |
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Ч.ХҮРЭЛБААТАР |
9. |
Монгол Улсын Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийн тухай |
Ч.ХҮРЭЛБААТАР |
10. |
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын санаачлан боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай |
Ц.НЯМДОРЖ |
11. |
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
С.ЧИНЗОРИГ |
12. |
Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэх талбайг улсын нөөцөд авах тухай |
Д.СУМЪЯАБАЗАР |
Танилцуулах асуудал |
||
13. |
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны тухай |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
14. |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
15. |
Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
16. |
Сангийн сайдын гадаад томилолтын талаар |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
17. |
Засгийн газрын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсон дүнгийн талаар |
Д.ЦОГТБААТАР |
18. |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар |
Д.СУМЪЯАБАЗАР |
19. |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар |
Д.СУМЪЯАБАЗАР |
20. |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |