Ч.Хүрэлбаатар: Долоон санг татан буулгана

2019 оны 2 сарын 27

Ч.Хүрэлбаатар: Ирээдүйгээ бодоод хөрөнгийн биржээ хувьчлах шийдвэр гаргалаа Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тусгай сангуудын талаар авах арга хэмжээний талаар танилцуулсан юм. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 “Тариалан эрхлэлтийг дэмжих сан 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 47 тэрбум төгрөг нь тендертэй холбоотой. Өрсөлдөөнийг хангах зорилгоор хугацааг урт тавьдаг ч үүнийг нь хоёр дахин багасгасан, гомдол гарсан ч түүнийг нь авч хэлэлцэхгүйгээр тендер баталсан зэрэг зөрчил гарсан байна.

Тэрбум төгрөгөөр авсан элеватор чанарын шаардлага хангаагүй учир хэрэглэхгүй жил болсон.

Энэ санд дотоод хяналтын механизм байхгүй гэхэд болно. Татвар төлөгчдийн мөнгө хамгийн үр ашигтай системээр зарцуулагдах ёстой. Тиймээс бүх шатанд ил тод байдлыг хангах ёстой. Улаанбуудайн урамшуулал олгох журам 2012 онд хүчингүй болж түүнээс хойш дан хүчингүй журмаар олгосон байна. Өртэй аж ахуйн нэгжийг удаа дараа шалгаруулсан тохиолдол их байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн

Хоёр, гурван сангаас давхардуулан зээл авдаг тохиолдол ч байгаа тул Монголбанк дээрх зээлийн мэдээллийн санд бүх мэдээллээ хийдэг болгох заалтыг оруулсан.

Мал хамгаалах сангаас зээл авсан аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлт 50 орчим хувьтай байна. 72 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
600625
2 эможи

keyboard_arrow_up