Талийгаачийг Салхитын мөнгөний ордтой холбогдуулан авлига өгөхөд хамтран оролцсон гэж сэжигтнээр баривчилсан байсан

2019 оны 2 сарын 25

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас энэ оны хоёрдугаар сард хийсэн ажлын тайлан болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас саатуулсан байсан, хуульч Ч.Бямбаа энэ сарын 22-нд амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа.  

 АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар

Үнэхээр харамсмаар үйл явдал боллоо.

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцад их хэмжээний хээл хахууль өгсөн хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор талийгаачийг сэжигтнээр тогтоон, 48 цагийн хугацаатай саатуулсан байсан. Хээл хахууль өгсөн хэрэгт хамтран оролцсон гэх хэрэгт шалгагдаж байсан.

Талийгаачийн ажлын байр, гэрт нь нэгжлэг хийж, баримтууд хураасан. Тухайн хүнийг сэжигтнээр баривчлан 461 дүгээр ангид саатуулан шалгах явцад ийм харамсалтай явдал болжээ. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа учраас цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хувьд 48 цагийг хэтрүүлсэн асуудал байхгүй. Цаг хугацаагаар хянагдсан хуулийн дагуу явагдсан" гэв.

Хэвлэлийн хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцож буй юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600517
0 эможи

keyboard_arrow_up