Ч.Хүрэлбаатар: Татварын багц хуулиар тодорхой хэмжээний санхүүгийн сахилга хүлээх ёстой

2019 оны 2 сарын 18

Arslan.mn

Татварын багц хуулийн төслийн тухай хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Татварын хуулийн шинэчлэлд “Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “ААНОАТ-ын шинэчилсэн найруулгын төсөл”, “ХХОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Дагалдах бусад хуулийн төслүүд” багтсан юм.

Дээрх хуулийн төслүүдэд бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз суурийг өргөтгөх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход анхаарч, сайн татвар төлөгчийг дэмжих, татвараас зайлсхийдэг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримталсан өөрчлөлтүүдийг оруулсан.

Хэлэлцүүлэгт оролцогсод хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, хариулт авав. МЭХ-ноос иргэдийн саналыг тусгаж өгөх хүсэлтийг тавьж байлаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Arslan.mn

“Энэ хуулийн төслөөр тодорхой хэмжээний санхүүгийн сахилга хүлээх ёстой гэж үзээд дэнчингийн мөнгө тавьж байгаа. Татвар төлөх ёстой. Янз бүрийн торгуулиа бас төлөх ёстой. Гэтэл аль болох татвараа төлөхгүй байх арга хэмжээг авч, арга эв олдог, танил тал ихтэй хүмүүсийн нөхцөл байдлыг зогсоох заалт оруулж ирсэн” гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600333
1 эможи

keyboard_arrow_up