Ерөнхий сайд С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлахаас татгалзлаа

2019 оны 2 сарын 16

Хотын даргад НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлснээр ээлжит бус хурал завсарлага авлаа Arslan.mn

НИТХ С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгосон. Улмаар энэхүү шийдвэрээ батламжлуулахаар Ерөнхий сайдад илгээсэн юм. Ерөнхий сайд НИТХ-ын энэхүү албан бичигт өчигдөр хариу өгчээ.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Нэр дэвшигчийг Ерөнхий сайд батламжлаагүй учраас НИТХ дахин хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцэх юм. Улмаар Ерөнхий сайд НИТХ-ын дараагийн шийдвэрт ажлын тав хоногийн дотор хариу өгөх хуулийн зохицуулалттай. 

Ерөнхий сайд С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлахаас татгалзлаа

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
600281
1 эможи

Зочин
2019-02-17 20:41
ясаа голсон муухай чононцорууд. хэн нь ч байсан адтлдаа адил даа.
Зочин
2019-02-16 15:28
Мөнхчулууныг томилохоос татгалзсан нь ерөнхий сайд Хүрэлсүхийн шинэ манан бодитой бий болж байгаа юм бна.
keyboard_arrow_up