У.Хүрэлсүх: Засгийн газар цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх бүх чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллахад бэлэн
Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭХ-ны төлөөлөлтэй уулзаж байна. Уулзалтад МҮЭХ-ны удирдлага, газар хэлтсийн дарга нараас гадна 21 аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл оролцож байгаа юм.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
Улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал урьд үеэ бодвол харьцангуй сайжирч байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. 2016 онд МАН сонгуульд ялж улс төрийн эрх мэдлийг барих үеийн нөхцөл байдал хүнд байсан. Монгол улс дампуурлаа зарлах уу үгүй юу гэсэн ийм нөхцөл байдалд хүндхэн он жилүүд өнгөрсөн. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх байтугай яаж авч явах вэ гэсэн асуудал гарч байсан. Бид хамтдаа байж энэ бүгдийг даван туулж чадлаа. 2016 оны эдийн засгийн бодит өсөлт 1,2% дээр очиж унасан, инфляци байхгүй болсон байсан ч өнөөдрийн байдлаар 8 хувьтай инфляци өссөн байна. Энэ байдлаа хадгалж ажиллах нь зүйтэй гэж ОУВС үзэж байгаа.
Улсын маань эдийн засаг тогтвортой байдал руу шилжсэн гэсэн дүгнэлт гарсан. Нөгөө талаас манай улс ОУВС-тай санхүүгийн өргөтгөсөн санхүүжилтийг хэрэгжүүлж байгаа. Азид хэрэгжүүлж байгаа улс орнуудаас хамгийн үр дүнтэй сайн хэрэгжиж байгаа хөтөлбөр гэж ОУВС үзэж байна. Улс орны маань эдийн засаг тодорхой хэмжээгээр унасан ч гэсэн сэргэлт авахдаа гайгүй юм.
Энэ нь уул уурхайтай их холбоотой. Бид 2018 онд төсвийн алдагдлийг 2,4 их наяд төгрөгөөр тооцож байсан бол өнөөдөр төсвийн алдагдалгүй гарсан. Сүүлийн 8 жилд анх удаа төсөв маань алдагдалгүй гарлаа. Бүр нэмэх 12 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг дуулгахад таатай байна. Үүнтэй уялдуулаад макро эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт, айл бүрт хүргэх цалин тэтгэвэр, тэтгэмж, халамжуудыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар тодорхой хэмжээний бодлогыг авч хэрэгжүүлсэн. Та бүхэн ч гэсэн энэ санал санаачилга гаргаж, зохих ёсныхоо шаардлагыг тавьж Засгийн газартай хамтран ажиллаж ахиц гарч байгааг хэлмээр байна. Төрийн албан хаагчийн дундаж цалин 916 мянган төгрөгт хүрсэн. Цалин нэмэгдүүлэх багш, эмнэлгийн ажилчидын цалинг ажлын ачаалал, ур чадвар, мэргэжил, ажлын үр дүн ажилласан жил зэргээс хамаарч цалин хөлс урамшууллын тогтолцоог бий болгоно гэж тусгасны дагуу боловсрол, эрүүл мэндийн салбарт ажлын байрны үнэлгээ хийх ажлыг зохион байгууллаа. Энэ бүхэнд та бүхний оролцоо туслалцаа байсныг хэлмээр байна. Засгийн газар дээрхи шийдвэрүүдээрээ боловсрол соёл, урлагын салбарын цалинг нэмэгдүүлэх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320 мянган төгрөг, 2020 онд 420 мянган төгрөгөөр тогтоосон. Энэ арга хэмжээний хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоогдсон 100 мянга орчим хүний цалин 33,3 хувиар нэмэгдэж байна.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Б.Амгаланбаатар:
2018 онд Хөдөлмөр нийгэм зөвшлын улсын 3 талт хэлэлцээрийн хүрээнд бид хамтдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж чадлаа. Анх удаагаа 2 жилд нэг удаагаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байсан бол жил бүр нэмэгдүүлэх ийм түүхэн шийдвэрийг гаргаж чадсан. 2019, 2020 онд нийтдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 хувиар нэмэгдүүлэх энэ бололцоог хамтдаа хэлэлцээрийн хүрээнд хийж чадсан гэж үзэж байна.
Өнөө маргаашгүй хөдөлмөр, нийгэм, зөвшөлийн 3 талт хэлэлцээр болох гэж байна. Үүнтэй холбогдуулан МҮЭХ-ноос хэд хэдэн санал байна. МУ-ын Ерөнхий сайдын хувьд анхаарч дэмжиж ажиллахыг хүсэж байна.
1. Иргэд хөдөлмөрчдийн цалин тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал дээр хэлэцээрийн хүрээнд анхаарал хандуулах
2.Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх ЗГ-ийн 370 дугаар тогтоолыг 2013 онд гаргасан тус тогтоолын хамрах хүрээ хэрэжилтийг хангуулах чиглэлээр онцгой анхаарах шаардлага байна
3.Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын 27-д байгаа Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдэхээр тусгагдсан байгаа. Энэ хүрээнд зарчмын 5 зүйл дээр зарчмын зөрүүтэй байгаа. Энэ тал дээр ерөнхий сайдын хувьд анхаарч ажиллахыг хүсэж байна.
4.Банкны зээлийн хүүг бууруулах чиглэлээр бодитой алхамыг хэлэлцээрийн хүрээнд засгийн газрын зүгээс анхаарах шаардлага байна.
Эрүүл мэндийн ажилтаны МҮЭХ-ны дарга Б.Мягмар:
Төрийн байгууллагууд төсөвт байгууллагуудыг төлөөлж саналаа хэлэх гэж байна. Юун түрүүнд МУ-ын Засгийн газар, ХНХЯ, ЭМЯ, СЯ гээд олон байгууллагууд сүүлийн 4 жилд царцанг байдалд байсан цалин хөлсийг 16,6-гаас 47хувиар нэмэгдүүлсэн. Энэ бол хэдийн тэмцэлтэй сайн муугаараа хэлүүлсэн ч гэсэн иргэд, хөдөлмөрчдийн амжиргааг дээшлүүлэхэд маш том дэмжлэг болсон.
Нийт МҮЭХ-ны 1000,1000 гишүүдийнхээ өмнөөс аймаг сумын холбоодын өмнөөс талархал илэрхийлэхийг хүсэж байна.
Монгол улсын төр засгийн хэмжээнд шударга ёс яригдаж байна энэ цаг үед МҮЭХ өөрчлөлт шинэчлэлийн ил тод байдлыг хөндөж байна. Түүгээр ч барахгүй иргэд хөдөлмөрчдийн шударга үнэлэмж, цалин хөлсний хувиарлалтын асуудлыг бодлогынхоо хэмжээнд авч ярьж байна. Төсөвийн байгууллагууд багцлаад 3 чиглэлээр санал гаргаж байгаа. Үүнд
1. Салбарын хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг хангах
2.Салбарын хэлэлцээрийн хүрээнд яам болгон дээр нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй ажилтантай баймаар байна. Төрийн албаны хууль шинэчлэх түүнийг дагаж гарах хууль тогтоомжууд өөрчлөгдөж батлагдаад эхнээсээ явж байна
3. 2020 оны төсөвийн төсөл боловсруулах явцаД МҮЭХ оролцоог хангах үүнд 3 чиглэлээр санал гаргаж байгаа юм