ЗАСГИЙН ГАЗАР: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн таван даалгавар
2019 оны 2 сарын 13
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт үүрэг өгөв.
- Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг сайд Д.Сумъяабазарт
- Энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотойгоор хяналт, шалгалт, зохион байгуулалт болон яамд, нийслэл хоорондын хамтын ажиллагаа зэргийн талаар танилцуулахыг сайд Н.Цэрэнбатад
- Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, чанарын талаар танилцуулахыг сайд Ц.Даваасүрэнд
- Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулахыг сайд Б.Энх-Амгаланд
- Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг сайд Х.Баделхан нарт даалгалаа.
Сайд нар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулгаа хийх юм байна.
Эх сурвалж: IKON.MN ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
600183
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс