ЭМЯ: 2020 он гэхэд 2.1 сая иргэнийг В, С вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна
2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа талаараа Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 2017 онд эхэлж, 40-65 насны 750,040 хүнийг элэгний В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаас 353,445 хүн буюу зорилтот насны хүн амын 47,1 хувийг нь хамруулсан юм.
2019 онд нийт 1053960 хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж байна
2018 онд В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 15-39 насны нийт 695,375 хүн хамруулахаас 425,611 хүнийг шинжилж, тухайн насны бүлгийн хүн амын 61,2 хувийг хамруулжээ.
2019 онд нийт 1053960 хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа бөгөөд В, С вирусийн халдвар илрүүлэх,ачаалал тоолох шинжилгээ хийх, эмийн үнийн зардалд ЭМДСангаас 32,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
2018 онд ЭМЯ-наас шийдвэр гаргаж, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас чанарын хяналтын ийлдэс авч В, С вирусийн халдвар илрүүлэх оношлууруудыг чанарын хяналтад хамруулж илрүүлэг шинжилгээний чанарт ахиц гарган ажиллажээ.
2017 оноос эхлэн С вирусийн халдвар илрүүлэх, вирусийн идэхижил тодорхойлох шинжилгээний үнийг 100 хувь, эмийн үнийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хайрцаг эмэнд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байсан бол 2018 онд В вирусийн халдвар илрүүлэх болон ачаалал тоолох шинжилгээний үнэ төлбөрийг ЭМД-аас 100 хувь, вирусийн эмчилгээний эмийн үнийг ЭМД-с 60 хувиар хөнгөлөлттэйгөөр дааж хамруулах шийдвэр гаргасан байна.
Тус хөтөлбөрийн хэрэгжилтэд 2017 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 18,8 тэрбум төгрөг, 2018 онд 19,8 тэрбум төгрөг зарцуулсан.
Эх сурвалж: ЭМЯ