Улаанбурхан, улаанууд өвчний түргэвчилсэн оношлогооны шинэ аргыг нэвтрүүлнэ

2019 оны 2 сарын 12

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр ОХУ-ын Москвагийн Г.Н. Габричевскогийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны институтын төлөөлөгчтэй уулзлаа. Уулзалтаар дэлхийд дахинд ялангуяа европийн улсад гарч байгаа Улаанбурхан  өвчний тандалт сэргийлэлтийн талаар хамтран ажиллах талаар ярилцлаа. Уг институтэй 2-3 жилийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх бөгөөд Улаанбурхан, улаанууд өвчний лаборторийн түргэвчилсэн оншилгооны шинэ аргыг нэвтрүүлэх, эмч нарыг харилцан сургах, хүн амын дундах дархлал тогтоцын түвшинг судлах судалгаа хийж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Хөрш зэргэлдээ орнуудад Улаанбурхан өвчийн гарч буй эрсдэлтэй энэ үед нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж, уг өвнөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнгээ өгөх ач холбогдолтойг Эрүүл мэндийн сайд онцолж, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны хамт олонд болон эрдэмтэн судлаачдад талархал илэрхийллээ.



Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600127
0 эможи

ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up