Улаанбуудайн тонн тутамд 41,000-45,500 төгрөгийн урамшуулал олгоно
2019 оны 1 сарын 23
Дотоодын гурилын үйлдвэр, тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 45,500 төгрөг, IV ангиллынх бол 41,000 төгрөгийн урамшуулал олгох шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарлаа.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 343.9 мянган га талбайд улаанбуудай тариалж, 428.6 мянган тонн ургац хураан авсан бөгөөд стандартын шаардлага хангасан 280 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн дүн гарчээ.
Энэ нь дотоодын гурилын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бүрдсэн гэсэн үг гэж Засгийн газраас мэдээллээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
599601
0 эможи
Иргэдээс
2019-01-23 16:30
Дээрэм хийхээ болиоч ээ ! Ямаа ишиглэлээ, ноосоо зарлаа гээд өчнөөн өгсөн, будаагаа зарлаа гээд бас татварын мөнгө дээрэмдэх. Арай хэтэрлээ ш дээ ! Үрийн будаа байхгүй гээд тариагаа тарихгүй байна гэж байхгүй ш дээ ! Тэртэй тэргүй ургасан түрүүн дэх будааныхаа тоогоор 20-30 дахин нугардаг бизнес ш дээ ! Тарихгүй бол дампуурах нэг нь дампуураг. Үүнийхээ оронд 5 долларын ч гэсэн өрнөөсөө багасгахыг бодооч ээ ! Засаг аа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс