У.ХҮРЭЛСҮХ: ТӨРД ШУРГАЛСАН ХУЛГАЙЧ, ДЭЭРЭМЧДИЙГ ЗАЙЛУУЛАХ НЬ МИНИЙ АЖИЛ
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл өгч, үүрэг даалгавар өгсөн юм. Хуралдаанд Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга нар оролцож байна.
Тэрбээр "Одоо нялцагнаж байдаг цаг биш. Ажлаа хийх цаг болсон. Гадаадын хөрөнгө оруулалт байхгүй, дотоод үйлдвэрлэл унасан үед бид жилийн өмнө Засгийн газрыг авсан. Тэр үеийг бодвол эдийн засгийн өсөлт гарсан. Нүүрсний экспортоос 2.6 тэрбум долларын орлого олсонбайна.
Анх удаа төсвийн алдагдалгүй гарлаа.
Монгол Улсын төсөв эрүүлжиж байна. Энэ нь засгийн газраас санхүүгийн сахилга батыг сайжруулж ажилласны үн дүн. Хувийн хэвшлүүд хөл дээрээ дахин босож байгаагийн илэрхийлэл гэж бодож байна.
Монгол Улсын зээлжих зэрэглэл С-ээс B рүү орсон нь манай ААН-үүдийн харилцаанд эерэг үр дүн өгч байгаа.
Өнгөрсөн жил бид бонд, өндөр хүүтэй зээл авсангүй.
ОУВСантай хамтран хэрэгжүүлж байгаа "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" амжилттай хэрэгжиж байгаа.
Эдийн засагт нааштай үзүүлэлт гарч байгаа ч үүний үр шим ард түмэнд хүрэхгүй байгаа. Үүнийг бид хүргэх ёстой. Айл өрхийн орлого, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ.
Нийгэмд шударга ёсыг тогтооно. Хариуцлагатай, ямар ч албан тушаалтан хуулийн дээр гарах ёсгүй. Үүнийг сайн хэрэгжүүлж өгөх хэрэгтэй.
Төр саруул байх ёстой, төрийн алба хаагчид саруул ухаанаар төрийг удирдах ёстой. Жирийн ард түмэн би төрд итгэж болох юм байна гэж бодох ёстой. Та бүхэн өөрсдөө удирдан манлайлах ёстой.
Иргэн төвтэй төрийн үйлчилгээний ажлыг үр дүнтэй хийх ёстой. Мөн хууль журмыг өөрсдөөсөө эхлүүлж, сахилга хариуцлагатай ажиллах ёстой. Энэ бол Монгол улсын төрийг эмхлэх ажилд маш чухал. Монгол төр төр шиг байх ёстой. Төрийн хууль сахилга дэг журмыг хэрэгжүүлэх ёстой. Ядарсан хүнийг хайрлаж, задарсан хүнийг хэмжээнд нь байлгах нь төрийн үүрэг. Төрд задарсан хүмүүс их байгаа. Хүүхдүүдээ төрийн албанд шахсан хүмүүс их байгаа.
Тавхан ам бүлтэй айл өнөөдөр Монголын 36 лицензийг авсан. Гэтэл цаана нь 3 сая иргэн ядуу амьдарч байна. Эдгээр олигархуудтай тэмцээд эхлэхээр өмнөөс янз бүрийн арга хэрэглэж байна. Тэр бизнес эрхлэх гэж байгаа бол төрийн албанаас хол бай. Бид ийм олигархуудаас ангижрах ёстой.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|