Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг шууд дамжуулж байна

2019 оны 1 сарын 16

Arslan.mn

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанд 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон яам, агентлагийн дарга нар оролцож байна. Энэ удаагийн өргөтгөсөн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. 

Өргөтгөсөн хуралдааны эхэнд 2018 оныг хариуцлагатай жил болгон зарласантай холбогдуулан танилцуулга хийлээ. Одоо Төрийн албаныхны ажил, мэргэшлийн түвшинг үнэлсэн дүнг ЗГХЭГ-ын  дарга Г.Занданшатар танилцуулж байна.

Үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн төрийн жинхэнэ 45381 албан хаагч хамрагдсан байна. Үнэлгээг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх болон төрийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх гэсэн хоёр хэлбэрээр явуулж, яам, агентлаг, аймаг, нийслэл, төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагаар нь  ангилан дүнг нь  нэгтгэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599296
0 эможи

keyboard_arrow_up