ЖУРАМ: Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад 36 сарын үндсэн цалинг олгоно

2019 оны 1 сарын 09

- Засгийн газрын өнөөдрийн /2019.01.09/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Arslan.mn

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ.

Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн 36 сарын үндсэн цалингаас ихгүй байхаар тогтлоо.

Мөн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас нь хохирсон бол 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байх юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Түүнчлэн төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой журмыг баталлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
4
wow an post
2
yay an post
1
sad an post
4
ouch an post
2
confuse an post
4
angry an post
2
599023
62 эможи

Зочин
2019-01-13 22:59
Ulsad tasraltgvi 37 jil ajillasan vnees 18 jil surguulid tasraltgvi vichlegcheer ajillasan hvnd 36 sartai tentseh hemjeenii mungu oldoh bolow uu
зочин
2019-01-12 23:31
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ТЭТГЭВЭРИЙН НАСАНДАА ХҮРСЭН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТ ХУУЛИЙН ДАГУУ ТЭТГЭМЖИЙГ НЬ ӨГӨӨД ОРОНД НЬ ЗАЛУУЧУУДДАА ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ НЬ ОЛГОЖ ӨГЧ БАЙМААР БАЙНА
buy
2019-01-10 20:00
batlagdsan jurmàa alban ysoor niitelmeer yum hudlaa medeelel ih tawigdah yumaa
зочин
2019-01-10 16:01
Төрийн үйлчилгээний албан хаагч энд хамрагдах уу?
Zochin
2019-01-10 14:59
70-c deesh nasnii ahmaduud yamarch tetgemj awalgui tetgewert garsan.odoo hamgiin Baga tetgewriig awch bn . Tiimees 70-c deesh nasnii ahmaduudiin tetgwriin zeeliig n neg udaa haagaad ogchvol duitseh yum bishuu.
Зочин
2019-01-10 11:57
2019 ond huuhdiin toogoor 1,5 jil nemeh ni heregjih uu...
Зочин
2019-01-10 11:53
Yag hezeenees heregjij ehleh we
Зочин
2019-01-10 11:16
Үндсэн цалингийн 36- сар гэвэл юу ч авахгүйн бнөдөөө
zochin
2019-01-10 10:43
turiin uilchilgee gedeg ni erdemten sudlaach nariig helj bga ymaa. Turiin uilchilgee gd ymnaas hotsrood baidag taltai l daa huurhiis tsalin bagatai tsag nargui l shinjleh uhaanii tuluu zutgej bodoj yavdag humuus
Гомбожав
2019-01-10 10:02
Төрийн албан хаагч гэдэгт төрийн үйлчилгээний албан хаагч орох уу. Хэзээнээс хэрэгжих вэ
irgen
2019-01-10 08:24
Ugaasaa huulitai olon jil olgoj l baigaa bizdee. Ene zasgiin gazar duugui l uguuch. Umnuh buh zasgiin gazar ugch bsan. bitgii ajil hj bgaa dur esgeed bai
зочин
2019-01-10 08:20
24 сарын тэтгэмж өгдөг, худлаа яриад л, хүүхдийн тоогоор ажилласан жил нэмнэ гэсэн биелэхгүй болсон
irgen
2019-01-09 22:09
bitgii ingej hudlaa hutsaj bai uilchlegch turiin alban haagch mun uu 6 sar abaad l garch bgaash dee
keyboard_arrow_up