У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ОГЦРУУЛАХГҮЙ гэсэн байр суурин дээр 37 гишүүн нэгджээ

2018 оны 11 сарын 27

Arslan.mn

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Улаан, М.Оюунчимэг, Ц.Гарамжав нарын гишүүн МАН-ын 37 гишүүн Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэж үзэн 35 гишүүн гарын үсэг зурсан талаар мэдээлэв. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх амлалтаа биелүүлэх, төр нийгэмд шударга ёсыг тогтоох, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх үйл явцад хамтарч ажиллах боломжгүй байна, саад тотгор учируулж байна гэсэн үндэслэлээр УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлага тавьсан. 

Энэ асуудал үүсэх үед УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. 

Нийгэм, эдийн засагт тогтворгүй байдал үүсэж болзошгүй гэж үзэж байгаа учраас Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллах ёстой гэж үзэж байна. Тиймээс МАН-ын бүлгийн 64 гишүүний 37 нь У.Хүрэлсүхийг цаашдаа үргэлжлүүлж ажиллаж, амлалтаа хэрэгжүүлэх боломжоор нь хангах ёстой гэж үзэн мэдэгдэл гаргаж, гарын үсэг зурлаа. 
Энэхүү мэдэгдэлд өнөөдрийн байдлаар 35 гишүүн гарын үсэг зураад байна." хэмээлээ. 

Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой гэж үзсэн 37 гишүүний 35 нь гарын үсэг зурсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан сонирхлын зөрчилтэй гэж үзэн гарын үсэг зураагүй байна. Харин ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа учир гарын үсэг зурах нь ёс зүйн хувьд зохимжгүй гэж үзжээ. 

Гарын үсэг зурж дэмжсэн гишүүдэд: 

1. Т.Аюурсайхан

2.Л.Элдэв-Очир

3. Ц.Гарамжав

4.Л.Энхболд

5.Л.Оюун-Эрдэнэ

6.Н.Учрал

7.Х.Нямбаатар

8.Ч.Хүрэлбаатар

9.Н.Энхболд

10.Ө.Энхтүвшин

11.Д.Тогтохсүрэн

12.М.Оюунчимэг

13.Н.Цэрэнбат

14. Ц.Нямдорж

15.Ц.Даваасүрэн

16.Х.Болорчулуун

17.Ч.Улаан

18.С.Чинзориг

19.Х.Бадёлхан

20.Д.Дамба-Очир

21.Б.Жавхлан

22.Б.Баттөмөр

23.Д.Цогтбаатар

24.С.Батнасан

25.С.Батболд

26.Ж.Ганбаатар

27.Г.Занданшатар

28.Д.Сарангэрэл

29.Я.Содбаатар

30.Г.Солтан

31.Д.Сумъяабазар

32.А.Сүхбат

33.Ж.Энхбаяр

34.Б.Энх-Амгалан нар багтаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597591
0 эможи

зочин
2018-11-27 17:33
эднийг төрийн сүлд өршөөг баярлалаа ,хулгайчдын талд ороогүйд чинь ардууд та нарт их баярлах байх
zochin
2018-11-27 15:03
Ene estoi zabaan umaa Garamjavaa , Oyunchimgee , Oyunerdene, ta nar shig iim zabaan hkudalchuud , JDY n ezded ard tumen odoo sain oilgoloo, ta nar hkudal yrigch, JDY n mengiig idegchid shorondoo suu
keyboard_arrow_up