ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор хариуцлагаа хүлээж, өргөдлөө хэзээ өгөх вэ?

2018 оны 11 сарын 14

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлын цаг дуусахын өмнөхөн дуудаж, албан тушаалаа өгөхийг шаардлаа.

Arslan.mn

Спикер “Ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зориулалттай, иргэд, жижиг аж ахуй эрхлэгчдэд зориулсан зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсан асуудлаар иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгааг та мэдэж байгаа. Миний хувьд үүнийг шударга шаардлага гэж үзэж байгаа. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний аудитын газрын дарга таны нэр холбогдсон. Тиймээс та хариуцлага хүлээх ёстой. Би таныг энэ албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй гэж үзээд өргөдлөө өгөхийг шаардаж байна” гэжээ.

Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ч “Иргэд олон түмний болон таны шаардлагыг хүндэтгэж байна. Өргөдлөө өгөх болно” гэв.

Түүнчлэн Хөнгөлөлттэй зээлийн асуудалд мөн холбогдоод байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Ганбат өчигдөр чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан гаргасан. Тэрбээр “Монгол буйдан” компаниараа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан байсан юм. Тиймээс  түүний чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс өнөөдөр чөлөөллөө.

-Тэгэхээр УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт ажлаа өгөх шаардлага тавилаа, өнөөдөр-

-Ерөнхийлөгч ч өөрийн зөвлөх Ч.Ганбатыг ажлаас нь чөлөөлчихлөө-

Одоо харин ёс зүйн хариуцлага хүлээж, хүлээлгэж буй энэ жишгийг дагаж Ерөнхий сайд та Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос өргөдлийг нь хүлээн авна уу. Улмаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга гэхчлэн иргэд, жижиг аж ахуй эрхлэгчдэд зориулсан зээлээс эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсан нөхдөд эхний ээлжинд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авч, өөрийн хүрээний цэвэрлэгээг эхлэх хэрэгтэй болсныг цаг үе, нөхцөл байдал танаас шаардаж байна.

Эх сурвалж: Niigmiintoli.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597137
4 эможи

Erdenet
2018-11-15 04:47
Nyam-Osor guai chuhal hariutslagatai alba hashij baigaa hun, yu hiisen Buteesen albig herhen guitsetgej baigaagaa tailagnah heregtei shdee. Toriin omchiin bodlogiig herhen zohutsuulj zartsuulj baigaag!. Tag chig baudag hun!.
keyboard_arrow_up