ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг УИХ-д өргөн мэдүүллээ
2018 оны 11 сарын 05
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 10 дугаар сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргаад байсан юм.
Ерөнхий сайд түүний хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөний үндсэн дээр ХХААХҮ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэв.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
596925
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс