85.6 сая ам.долларын санхүүжилттэй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа

2018 оны 11 сарын 02

Arslan.mn

Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монголд анх удаа хөгжүүлэх мөн татварын зохицуулалт, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг мэдээлэл, харилцааны технологи ашиглан сайжруулах зорилго бүхий нийт 85.6 сая ам.долларын санхүүжилттэй хоёр зээл, хоёр буцалтгүй тусламжийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зураг ёслолд Монгол Улсыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкыг төлөөлөн Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар оролцов. Мөн Эрчим хүчний яам болон Татварын ерөнхий газрын төлөөлөгчид оролцсон юм.

Arslan.mn

Тус хоёр төслийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн ялгаруулалтыг бууруулах болон төрийн санхүүгийн ашиглалт, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтад дэмжлэг үзүүлнэ хэмээн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен тодотгосон юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596843
0 эможи

keyboard_arrow_up