Цалингийн нэмэгдлийг ирэх сараас олгож эхэлнэ

2018 оны 10 сарын 29

Arslan.mn

Боловсролын салбарынхны цалинг 2018-2019 онд нэмэгдүүлэхээр тохиролцож өнгөрсөн сард Засгийн газар, МҮЭХ хэлэлцээр хийсэн билээ.

Тэгвэл цалингийн нэмэгдлийг ирэх арваннэгдүгээр сараас олгохоор Сангийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран ажиллаж байгаа талаар БСШУСЯ-наас мэдэгджээ.

Шаардлагатай эх үүсвэрийг салбарын батлагдсан төсвийн урсгал зардалд зохицуулалт хийх замаар шийдвэрлэх талаарх саналаа Сангийн яаманд хүргүүлээд байгаа аж.

Энэ дагуу 10-11-дүгээр сард орон нутгийн боловсролын сургалтын байгууллагын ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилт хийх юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596603
0 эможи

keyboard_arrow_up