ЗАСГИЙН ГАЗАР: Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх асуудлыг хэлэлцэнэ

2018 оны 10 сарын 24

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 35 асуудал хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын эхэнд Төрийн орон сууцны корпорацийг өөрчлөн байгуулах тухай, Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудал багтжээ. Мөн Монгол, Чили, Монгол, Азербайжан, Монгол, Армяны Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай, Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Беларусь хоорондын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх юм.

Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээг шинэчлэн батлах тухай, Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого батлах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596371
0 эможи

keyboard_arrow_up