Х.Баделхан: Ипотекийн зээлд улсаас төсөв нэмэх эх үүсвэр байхгүй

2018 оны 10 сарын 01

Arslan.mn

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан ипотекийн зээлийн талаар өнөөдөр байр сууриа илэрхийллээ. 
Тэрбээр “Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгаа. Наймдугаар сарын мэдээгээр бол 6000 гаруй айл орон сууц авсан юм байна.

Нийтдээ 450 орчим тэрбум төгрөг гаргасан. Үүнээс 250 тэрбумыг арилжааны банкууд гаргасан бол 60 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасан. Бусдыг нь зээлийн эргэн төлөлтөөс гаргажээ. 

Улсын төсөвт ипотекийн зээлд олгох 120 тэрбумыг  суулгасан. Удахгүй 60 тэрбумыг нь олгоно. Ипотекийн зээлийн журмыг шинэчлэх талаар бид төслөө гаргаад Засгийн газрын хуралдаанаар нэг удаа оруулсан. Одоо Сангийн яаман дээр байгаа.

Урьдчилгааг нь 25 хувь болгохоор ярьж байгаа. Түүнийг дэмжинэ. Банк ийм зээлийг өөрийн хүмүүстээ гаргаж бусдад олгохгүй байгаа талаар шүүмжлэл байнга гардаг. Үүнийг журмаар зохицуулахаар бид ярилцаж байна.

Удахгүй Засгийн газраар оруулах байх. Түүнээс гадна ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх төсөв улсын төсөвт байхгүй” гэлээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595447
0 эможи

keyboard_arrow_up