Засгийн газар хуралдаж байна
2018 оны 9 сарын 28
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Хуралдааныг Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байна. Хуралдаанаар 2019 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм. Ирэх долоо хоногт УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Намрын чуулганаар ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлого, төрөөс нийгэм, эдийн засгийн талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцдэг.
Тиймээс өнөөдөр УИХ-д 2019 оны улсын төсвийн төслийг өргөн барихаар төлөвлөжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
595352
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс