НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэв

2018 оны 9 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 25-нд Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд оролцлоо.

Тэрээр энэ сарын 28-ны өдрийн хуралдаанд үг хэлж, Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого, ажлаа танилцуулж, олон улсын харилцааны асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлэх юм. Мөн өдөр Норвеги, Болгар, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Молдав, Бутан, Швед, Австрали зэрэг улсын төлөөлөгчдийн тэргүүн үг хэлэх юм байна.

Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэлсэн үгэндээ, "Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн өмнө тулгамдсан асуудлын нэг хэвээр байгааr тэмдэглээд үүний эсрэг  дорвитой арга хэмжээ авах шаардлагатай" гэв.

Технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь залуучуудын ажлын байрыг орлох, ингэснээр ажилгүйдлийг бий болгож, нийгмийн эмзэг бүлэг, эмэгтэйчүүдэд нөлөөлж буйг онцлов. Мөн цагаачлал, дүрвэгсдийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, цахим аюулгүй байдлыг хангах, цахим хувьсгал нь бүх нийтэд хүртээмжтэй байх ёстойг тэмдэглэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы дарга Мария Фернанда Эспиноса Гарсес хэлэхдээ, хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, цагаачлалын асуудлаарх Дэлхийн гэрээг хэрэгжүүлэх, ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах, Парисын гэрээг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бүрэн хангах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл, Ерөнхий Ассамблейн ажлыг эрчимжүүлэх, залуучуудыг зэвсэгт мөргөлдөөнд оролцохоос урьдчилан сэргийлэх гэсэн долоон чиглэлд анхаарал хандуулахаа илэрхийлэв.

Уг чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 150 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлэн, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595300
0 эможи

keyboard_arrow_up