Ерөнхий сайдыг иртэл Засгийн газар хуралдахгүй

2018 оны 9 сарын 26

Arslan.mn

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг товтой. Энэ дагуу өнөөдөр хуралдах ёстой ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ дахь айлчлалаасаа ирээгүй байгаа тул баасан гариг хүртэл хойшлуулсан байна. Түүний айлчлал маргааш өндөрлөж эх орондоо ирэх юм.

Баасан гаригийн хуралдаанаар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэнэ.  Засгийн газар аравдугаар сарын 1-нээс өмнө 2019 оны төсвийг УИХ-д өргөн барих хуулийн хугацаатай учраас ийнхүү хуралдах юм.

Ирэх оны төсөвт утааг бууруулах ажилд 200 тэрбум төгрөг, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчлэх буюу  “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд“ үндэсний  хөтөлбөрт 9.7 тэрбум төгрөг, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, халамж, тэтгэврийн нэмэгдлийг мөн тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595267
0 эможи

keyboard_arrow_up