Ц.Даваасүрэн: Өвлийн ачааллыг давахын тулд түр зогсоохоос өөр аргагүй
“ДЦС-IV”-т өнгөрсөн бямба гаригт гэмтэл гарсны улмаас Улаанбаатар хот нэлдээ цахилгаангүй болсон. Уг гэмтлийг мэргэжилтнүүд шуурхай сэргээн засварласан юм. Үүнтэй холбогдуулан ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Бид бодлого дээрээ өөрчлөлт гаргах хэрэгтэй. Энэ удаагийн “ДЦС-IV”-т болсон аваар үндсэн тоног төхөөрөмж эвдэрснээр болоогүй. Эрчим хүчний хүчин чадлаас болсон. Бид бие даасан эрчим хүчтэй болохын тулд усан цахилгаан станц үйлдвэрлэх хэрэгтэй. “ДЦС-IV” дээр аваар гарвал Монгол тэр чигээрээ эрчим хүчгүй болно гэдгийг саяын аваар харууллаа. Нар, салхины эрчим хүч дээр 1500 мгвт-ийн лиценз өгсөн байгаа. Нар, салхины эрчим хүч 300 мВт-аас дээш байж болохгүй гэлээ.
-Аваараас үүдэлтэй ямар гэмтэл үүссэн бэ?
-Аваараас үүдэлтэй гэмтлийг нягталж үзэх ёстой. Өнөөдөр гурван генератор ажиллаж байна. Маргаашнаас дөрөв дэх генератор ажиллаж эхэлнэ.
-Техникийн шинэчлэл хийх шаардлагатай юу?
-Техникийн хувьд шинэчлэх шаардлагатай байгаа. Өвлийн ачааллыг давахын тулд түр зогсоохоос өөр аргагүй. Насжилтийн хувьд маш өндөр болсон. Дөрвөн генераторуудаа шинэчлэхээс өөр аргагүй. Генаторыг шинэчлэх зээлийн асуудал бүрэн шийдэгдээгүй.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|