ЭХЯ: “Оюу Толгой”-ийн эрчим хүчний асуудлаар ойрын хоёр долоо хоногт шийдэлд хүрнэ

2018 оны 9 сарын 14

“Оюу Толгой” ХХК-ийн эрчим хүчний асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцэж, ойрын хоёр долоо хоногт шийдэлд хүрнэ гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдэгдлээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Засгийн газар ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн төслийн эрчим хүчний хэрэглээний тодорхой хэсгийг дотоодын эрчим хүчний системээс нийлүүлэх шаардлагыг тавьж байгаа юм. Хэдий тийм боловч дотоодын эрчим хүчний системээс дангаараа хэрэгцээг нь бүрэн хангаж чадахгүй, харин ойрын 1-2 жилийн дотор нэмэлт эх үүсвэрүүдээр бүрэн хангах боломжтой гэж тооцоолж байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Эргэн сануулахад, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ эрчим хүч, цахилгаантай холбоотой судалгааг бүрэн гүйцэд дуусгах, шийдэл гаргах чиглэлээр төсөв хөрөнгөө баталсан юм. Хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани болон Монгол Улсын Эрчим хүчний яам хооронд яриа хэлэлцээ үргэлжилж байгаа гэдгийг “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Discover Mongolia” чуулга уулзалтын үеэр мэдэгдэж байсан юм. “Rio Tinto" компанийн зүгээс уурхайд станц барих хувилбарыг санал болгож байна. Харин Засгийн газар “Тавантолгой”-ийн цахилгаан станцыг төслийг хэрэгжүүлэх санал тавьж байгаа юм. "Rio Tinto” компани Монголын Төрийн бодлогыг хүлээн авч ойлгоно гэж найдаж байгаагаа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн илэрхийллээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594886
0 эможи

keyboard_arrow_up