Аравдугаар сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас ашиглахыг ХОРИГЛОЛОО

2018 оны 9 сарын 05

Холбоотой Зураг

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлах шийдвэр гаргажээ.

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ухаалаг гар утас хэрэглэх нь нээлттэй байх аж. Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг. Багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно.

Хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглах эрх нээлттэй юм байна.

Сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хязгаарласнаар цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон талаар Засгийн газрын мэдээлэлд дурджээ. Түүнчлэн хүн амд ногдох Фэйсбүүк хэрэглэгчийн тоогоор Монгол Улс Ази тивийн орнуудаас 3.6 дахин их идэвхтэй байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594556
0 эможи

keyboard_arrow_up