Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга нарын сонгон шалгаруулалт зарлалаа
2018 оны 8 сарын 30
Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга нарыг сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын хамт наймдугаар сарын 12-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар ажлаас чөлөөлсөн.
Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор тус яамны ТЗДТБХЗГ, ХШҮДАГ, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга нарын орон тоонд ажлын байрны захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.
Төрийн албаны зөвлөлөөс тухайн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан явуулах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
594366
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс