Үндэсний оношилгоо, эмчилгээний төв барилга 78 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна

2018 оны 8 сарын 29

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах МОН-8 төслийн Удирдах хороог хуралдуулж, ажлын явцтай газар дээр нь танилцав.
Удирдах хорооны хурлаар төслийн хэрэгжилтийн хүрээнд тулгамдсан асуудлуудтай танилцан дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Гаражийн барилгын зориулалтад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн резидент болон хөдөө орон нутгийн иргэдийг хүлээн авч түр байрлуулах зориулалтын барилга болгох өөрчлөлтийг оруулахаар Удирдах хороо шийдвэрлэв.
Монгол Улсын Засгийн Газрын хүлээх үүргийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах, мөн Эмнэлгийн мэдээллийн систем, зайн оношилгооны асуудлаар холбогдох албаны байгууллагуудтай харилцан хамтран ажиллаж нэгдсэн нэг програм хангамжтай болгох ажлыг зохион байгуулахыг Төслийн удирдах хороо ажил хариуцсан дарга нар, Төсөл хэрэгжүүлэх нэгжид даалгав.

Төслийн удирдах хорооноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захиргаа болон Төсөл хэрэгжүүлэх нэгжид Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгөхийг үүрэг болгов.
Уг төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа өндөр хүчин чадал бүхий хавдрыг эрт үед нь оношилдог орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд болон алсын зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, програм хангамжтай, сургалтанд хамрагдаж мэргэшсэн эмч мэргэжилтнүүд бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтанд орно.

Одоогийн байдлаар барилгын ажил 78 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн эхний хэсэг Гааль дээр буугаад байгаа юм байна.
Мөн БНСУ-д бэлтгэгдэх эмч, мэргэжилтнүүдийн эхний ээлж БНСУ-ын Ёнсей эмнэлэгт сургалтанд хамрагдаж байна.
Төсөл хэрэгжиж дуусах хугацаа хугацаа буюу Улсын комисст хүлээлгэж өгөх хугацаа 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594333
0 эможи

keyboard_arrow_up