ФОТО: БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол дахь айлчлал
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээр хийжээ. Энэ талаараа мэдээлэл өгч байна.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад энэ өдрүүдэд миний урилгаар айлчилж байна.
БНХАУ-ын шинэ Засгийн газар томилогдсоны дараах анхны айчлал гэдгээрээ онцлогтой.
Дөнгөж сая бидний хийсэн хэлэлцээ амжилттай, найрсаг болж өнгөрлөө. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцлоо. Мөн бүс нутаг болон өөрсдийн сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Хоёр тал өндөр дээд хэмжээний уулзалтуудыг дахин хийх талаар ярилцлаа. Ирэх жил Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. БНХАУ-тай 70 жилийн дипломат харилцаатай 10-аад орон байдгийн нэг нь Монгол Улс юм. БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн орон бол Монгол Улс БНХАУ-ыг НҮБ дахь өөрийн байр суурийг бэхжүүлэхэд дэмжиж байсан билээ.
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн ажил эхэлж байгаа бөгөөд Нээлтийн ажиллагааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна." хэмээлээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И "Монгол Улсад айлчилж ирсэндээ маш их баяртай байна. Энэ онд Монгол Улсын Ерөнхий сайд манай улсад ирсэн.
Хоёр талын харилцааг цаашид үндсэн дөрвөн чиглэлд хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Хятадын талаас Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хүндэтгэж байгаагаа дахин илэрхийлмээр байна.
Хоёр тал тус, тусын язгуур эрх ашгаа хамгаалахаа илэрхийллээ. Цаашид өндөр, дээд түвшний төрийн айлчлалыг хадгалахад анхаарч ажиллана.
Харилцан зорчсон иргэдийн тоог 3 саяд хүргэх ажлыг хамтран хэрэгжүүлнэ. Хятад, Монгол, Орос гурван орны харицааг хөгжүүлж, эдийн засгийн коридор байгуулах ажлыг идэвхжүүлнэ.
Монголын талд хөнгөлөлт зээл үзүүлсэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй ТЭЗҮ-тэй. Бидний зүгээс өрийн дарамт үзүүлэхгүй гэж найдаж байна. Түүнчлэн БНХАУ руу экспорт хийх боломжийг бүрдүүлэхэд анхаарна.
Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх жил БНХАУ-д айлчилна гэдэгт бид их баяртай байна. " хэмээлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|