С.Чинзориг: Сувилагчийн цалин 20-30 хувиар, бага ангийн багш нарын цалинг 14 хувиар нэмнэ

2018 оны 8 сарын 23

Arslan.mn

ХНХ-ын сайд С.Чинзориг цалин хөлс нэмэгдүүлэх, ангилал зэрэглэл ахиулах талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар цалин хөлсийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох асуудлыг шийдвэрлэж тодорхой хэдэн шийдэлд хүрсэн. Засгийн газар 2018 оны эхээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай гурван талт гэрээг байгуулсан. Энэ хэлэлцээрээр ОУВС-тай төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхитэй хамтарч ажиллана гэдэг үүргийг хүлээсэн. Энэ хүрээнд энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр нэгдсэн ойлголтонд хүрсэн. Үүний дагуу Засгийн газар төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ хэд хэдэн зарчим баримталж ажиллалаа. Юуны өмнө эдийн засгийн хямралд илүүтэй өртөж, цалин хөлс бага байгаа албан хаагчдын цалинг эхний ээлжинд нэмнэ. Мөн өнгөрсөн жилээс эхлэн төрийн албан хаагчийн цалин хөлсийг ажлын байрны нөхцөл, ажлын ачаалал, ур чадвар, хариуцлагаас хамаарсан цалин хөлсийн системийг нэвтрүүлэхээр болсон. Үүний дагуу эрүүл мэнд болон боловсролын салбаруудад ажлын байрны нөхцлийн үнэлгээг хийсэн бөгөөд шаталсан цалинг одооноос эхлэн олгож эхэлнэ. 

Мөн соёл урлагийн салбарын ажилчидын цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр орхигдуулсан асуудал бас байна. Соёл урлагийн албан хаагчидын цалин төрийн албан хаагчидын цалингаас 12,5 хувиар доогуур тогтоогдож байсан учраас нэмэх тал дээр анхаарч ажиллана. 

Харин улс төрийн албан тушаалтан, шүүх, прокурорын цалин хөлсийг нэмэхгүй гэсэн зарчмыг баримталсан.

2018 оны 9 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн цалин хөлсийг нэмэгдүүлэх бөгөөд эмч, багш, мөн тэдгээрээс бага цалинтай албан хаагчидын цалинг 8 хувиар  нэмэгдүүлнэ. Нийт 145 мянган албан хаагчидын цалин нэмэх юм. 

Эрүүл мэндийн салбарт хийгдсэн судалгаагаар хамгийн их ачаалалтай ажилладаг сувилагч, боловсролын салбарт бага ангийн багш, цэцэрлэгийн багш нарын ачаалал их байна гэсэн судалгаа гарсан бөгөөд сувилагч нарыг 1-2 шатлалаар ахиулах, багш нарыг 1 шатлалаар ахиулахаар болсон. 

Ингэснээр Сувилагч нарын цалин 20-30 хувиар нэмэгдэх бол бага ангийн багш, цэцэрлэгийн багш нарын цалин 14 хувиар нэмэгдэнэ. Харин соёл урлагийн салбарын ажилтны цалинг 8 хувиар нэмж, дээрээс нь ангилал зэрэглэлийг нэмэгдүүлэхээр эдгээр ажилчидын цалин 14-32 хувиар нэмэгдэх юм." хэмээлээ. 

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594138
0 эможи

keyboard_arrow_up