Б.Баярсайханыг БСШУСЯ-ны ТНБД-аар эргүүлэн томиллоо

2018 оны 8 сарын 22

БСШУСЯ зурган илэрцүүд

Жил гаруйн хугацаанд Төрийн нарийн бичгийн түр орлон гүйцэтгэгчтэй  БСШУСЯ-ын тус албан тушаалд Б.Баярсайханыг өнөөдөр эргүүлэн томиллоо. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн /2018.08.22/ хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, шүүхийн шийдвэрийн дагуу Б.Баярсайханыг тус яамны ТНБД-аар эгүүлэн томилох шийдвэрт хүрсэн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг Ж.Эрдэнэбатын засгийн үед төрийн албанд тэнцэхгүй, төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй зэрэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. 

Улмаар Б.Баярсайхан нь Засгийн газрын дээрх шийдвэрийг эсэргүүцэж, шат, шатны шүүхэд хандсанаар ялалт байгуулсан бөгөөд  шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг албан тушаалд нь ийнхүү эргүүлэн томилсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
594121
1 эможи

keyboard_arrow_up