Х.Баделхан: Шинэ цэвэрлэх байгууламжийг 2020 он гэхэд барьж дуусгана

2018 оны 8 сарын 16

Arslan.mn

Төв цэвэрлэх байгууламж шинээр барих суудал 20-иод жил яригдсан ч хөрөнгө мөнгөний шалтгаанаар шийдэгдэхгүй байсаар ирсэн. Харин БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шинэ төв цэвэрлэх байгууламж барихаар болж, тэзүг францийн Артилло компаниар хийлгэсэн байна. Гаргасан тэзүг хятадын тал судалж, зөвшөөрсөн хариу өгчээ. Шинэ цэвэрлэх байгууламжийг Хятадын талын төрийн өмчит компаниар бариулна, ингэхдээ 3 компаниас сонгон шалгаруулж, 2020 он гэхэд цэвэрлэх байгууламж баригдсан байхаар гэрээг үзэглэнэ гэлээ.

Шинэ төв цэвэрлэх байгууламж баригдахыг хүлээлгүй, хуучин байгууламжийн цэвэршүүлэлтийг сайжруулж, лагийн үнэрийг дарах ажлыг 4-р сараас эхлүүлсэн. Био цөөрөм, 2 тунгаагуур барих ажил эхэлсэн. Цэвэрлэх байгууламжид өмнө нь 5 тунгаагуур ажиллаж байсан. Хоногт 160-170 мянган куб метр ус цэвэрлэх  ёстой ч хоногт 201,6 мянган куб метр ус цэвэрлэж байна. Харин 2 тунгаагуур нэмэгдсэнээр цэвэрлэгээний түшин нэмэгдэж, Туул голд нийлүүлэгдэх усны чанар сайжирна гэж үзэж байгаа юм. Өнөөдөр 2 тунгаагуур ашиглалтад орж, ус тавихад бэлэн болжээ.

60 жилийн турш хуримтлагдсан 900 мянган сетр куб лагийн үнэрийг дарахаар олон арга хэрэглэж байгаа. Эхнээсээ үр дүнгээ өгч байна хэмээн Барилга хот байгуулалтын сайд Х. Баделхан хэллээ.

“ЭКО ЭНЕРГИ СИСТЕМ” КОМПАНИЙН МЭРГЭЖИЛТЭН ОДА ЁШИАКИ "Бид лагийн үнэрийг дарахын тулд японоос авч ирсэн бактериа үртсэнд өсгөөд, өсгөсөн бактериа өдөр тутмын шингэн лаг дээр ашилаглаж байна. Картны 20 см-ын дор бактериа дэвсээд, өдөр бүр 50 метр куб бэлдэц ашиглаж үнэрийг дарж байна" хэмээсэн.

Arslan.mn

Олон жилийн турш дагтаршсан хатуу лагийг ашиглан монгол эрдэмтэд хар шороо гарган авч байна. Цэвэрлэх байгууламжийн 18, 19-р талбайн 26 мянган метр куб лагийг хар шороо болгох ашиглах ажил 60-аад хувьтай явж байгаа юм байна.

Лагийн үнэр арилгах ажилд улсын төсвөөс 3 жилийн хугацаанд 35 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2018 оны төсөвт 10 тэрбум төгрөг суулгасан. Одоогоор 1 тэрбум төгрөг зарцуулаад байна хэмээн Барилга хот байгуулалтын яамнаас мэдээллэл өгсөн юм.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593913
0 эможи

keyboard_arrow_up