Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томиллоо
2018 оны 8 сарын 15
Засгийн газар өглөөний 8:00 цагаас хойш хуралдаж байна.
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг Засгийн газрын хурлаар томилж, үүрэгт ажилд нь орууллаа. Ерөнхий сайд болон сайд нар салбарын бүтээн байгуулалтын ажлуудад хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг түүнд хэллээ.
Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замд хашаа цэвэрлэгч, ачигчаас орлогч дарга хүртэл 38 жил ажиллажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
593839
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс