Ц.Даваасүрэн: “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй
ЭХ-ний сайд цаг үеийн асуудлаар Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд “үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авна” гэж заасан. Гэтэл одоо тус компанийн удирдлага “Монгол Улс дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэж шаардлага тавибал" авах ёстой гэсэн тайлбар хийж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд юу гэж тусгасан тэр заалтын дагуу явна. Энэ бол “Оюутолгой” гэрээгээр хүлээж байгаа үүрэг. Энэ үүргээ биелүүлэх ёстой хэмээн мэдээлэв.
Мөн “Рио тинто” компани буюу "Оюутолгой” төсөлд гурван чиглэлээр эрчим хүч барих тухай заасан. Энэ нь өөр дээрээ барьж болно. Монгол Улсаас авч байна. Гурав дахь этгээдээс авч болно. Гэтэл өөр дээрээ Цахилгаан станц барьж болно гэдэг зөвшөөрлийг 2012 онд өгчихсөн байсан. Яамнаас зөвшөөрлөө авчихсан. Дараагаар нь 2014 онд Тавантолгойд хамтрах гэрээ байгуулсан байсан. Ингэхдээ өөр дээрээ барих гэрээгээ цуцалсан байсан. Юу ч хийгээгүй байж гэрээ нь дууслаа. Адаглаад ТЭЗҮ боловсруулаад ажил хийсэн байсан бол "бидний ажлыг зогсоолоо" гэж болон. Гэтэл юу ч хийгээгүй. Манай яам аль аль төслийг нь дэмжээд явж байсан. “Оюутолгой”-д сонголт хийх бүхий л боломж байсан. Гэтэл одоо хаана барих вэ гэж ярьж байна. “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй." хэмээлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|